Дэлхийн 310 сая гаруй айл өрхөд санхүү, эдийн засгийн мэдээллийг тогтмол хүргэдэг Bloomberg Media Group нь Монгол улсад салбар компаниа нээж, 2012 оноос эфирээ цацаж эхэлсэн байдаг. Энэ хугацаанд “Bloomberg TV Mongolia” нь дэлхийн дахины мэдээ мэдээллийг шууд дамжуулахын сацуу Монгол Улсын эдийн засаг, бизнес, санхүүгийн салбарын манлайлагчдыг тодруулсаар ирсэн.
Энэ жилийн “Bloomberg TV Mongolia Awards” нь Монгол Улсын хөгжилд бодит хувь нэмэр оруулсан нийт 9 салбарын шилдгүүдийг тодруулснаас “Инвескор Капитал” үнэт цаасны компани “ШИЛДЭГ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЗӨВЛӨХ”-өөр тодорлоо.
Инвескор Капитал ҮЦК нь 2018 онд үүсгэн байгуулагдаж, 4 жилийн хугцаанд нийт 80 орчим байгууллага 5,000 орчим иргэдэд мэргэжлийн санхүүгийн үйлчилгээг үзүүлсэн билээ. Үүнээс зөвхөн 2022 онд:
Голомт банкны IPO,
Инвескор ББСБ ХК-н FPO,
Инвескор ББСБ ХК-н Нээлттэй Бонд
Монголын Хөрөнгийн Биржийн IPO
зэрэг нийт 24 байгууллагад хөрөнгийн зах зээл дэх санхүүгийн үйлчилгээг амжилттай үзүүлээд байна.
Цаашид Инвескор Капитал нь зөвхөн Монгол Улсын эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулаад зогсохгүй дэлхийн хөрөнгийн зах зээл дэх Монгол компаниудынхаа түүчээ нь болохоор тууштай ажилласаар байх болно.
Бидэнд итгэл хүлээлгэж, хамтран ажилладаг харилцагч байгууллагууд, бизнесийн түншүүд болон үнэ цэнтэй харилцагч та бүхэндээ баярлалаа.