Хөрөнгө оруулалтын мэргэшсэн зөвлөх “Инвескор Капитал” үнэт цаасны компани олон улсын түвшинд үнэлэгдэж, салбарынхаа шилдгээр нэрлэгдлээ.
Хөрөнгийн зах зээлд андеррайтер, брокер, дилер, хөрөнгө оруулалтын зөвлөх үйлчилгээнүүдийг бизнесийн ёс зүйтэйгээр үзүүлж буй “Инвескор Капитал” үнэт цаасны компани 2022 онд нийт 24 байгууллагад хөрөнгийн зах зээл дэх санхүүгийн үйлчилгээ үзүүлж, 10 байгууллагын төсөлд андеррайтер компаниар ажилласан байна.
Гүйцэтгэсэн томоохон ажлуудаас дурдвал:
зэрэг томоохон төсөл хөтөлбөрүүдэд үндсэн болон туслах андеррайтераар ажиллаж түүхэнд үлдэх хөрөнгө оруулалтын боломжуудыг харилцагч нартаа олгохоос гадна хөрөнгийн зах зээлийн хөгжлийн шинэ түүхийг хамтдаа бичилцлээ.
Эдгээр амжилтуудыг үнэлж дэлхийн санхүүгийн салбарын шилдгүүдийг шалгаруулдаг “GLOBAL BANKING & FINANCE REVIEW” сэтгүүлээс “Инвескор Капитал ҮЦК”-ийн богино хугацаанд өндөр амжилт үзүүлснийг тодотгон, Монгол Улсын “ШИНЭЭР ГАРЧ ИРЖ БУЙ ШИЛДЭГ ҮНЭТ ЦААСНЫ КОМПАНИ” мөн “ШИЛДЭГ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН МЕНЕЖМЕНТИЙН КОМПАНИ”-аар тус бүр тодруулжээ.
“Инвескор Капитал ҮЦК” нь цаашид Монгол Улсын эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулахаас гадна, дэлхийн хөрөнгийн зах зээл дэх Монгол компаниудынхаа түүчээ нь болохоор тууштай ажиллах болно. Бидэнд итгэл хүлээлгэж, хамтран ажилладаг харилцагч байгууллагууд, бизнесийн түншүүд болон үнэ цэнтэй харилцагч та бүхэндээ баярлалаа.
Хөрөнгө оруулалтын мэргэшсэн зөвлөх
ИНВЕСКОР КАПИТАЛ