2023-06-08

“Инвескор Капитал ҮЦК”-ийн 5 жилийн ой тохиож байна

2018 оны энэ өдөр “Инвескор Санхүүгийн Групп” дотоодын хөрөнгийн зах зээлийг шинэ шатанд гаргах, гадаадын хөрөнгө оруулалтыг татах, Монгол Улсын анхны хөрөнгө оруулалтын банк болох зорилгоор ИНВЕСКОР КАПИТАЛ үнэт цаасны компанийг үүсгэн байгуулсан.

Монголын хөрөнгийн зах зээлд тодоор үлдэх олон төсөл хөтөлбөрүүдийг ёс зүйн өндөр хэм, хэмжээнд мэргэжлийн түвшинд амжилттай хэрэгжүүлж, нийт 100 орчим байгууллага, 8’000 гаруй иргэдэд хөрөнгө оруулалтын зөвлөх үйлчилгээ үзүүлээд байна. 

Цаашид олон улсын шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээг дотоодын зах зээлд нэвтрүүлэх замаар гадаадын хөрөнгө оруулалтын туршлагыг хуваалцах, олон улсын хөрөнгө оруулалтын гүүр нь болж Киргиз, Казакстан, Узбекистан, Япон, Солонгос, Сингапур болон Европын улсуудын мэргэжлийн байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байна.

Бидний түүхийг хамтдаа бичилцсэн хүндэт харилцагчид, бизнесийн түнш байгууллагууд, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхээр хамтран зүтгэж буй мэргэжлийн оролцогч байгууллагууд болон компанийнхаа үнэт зүйл нь болсон эрхэм ажилтнууд та бүхэндээ халуун талархал илэрхийлж “Инвескор Капитал ҮЦК” үүсгэн байгуулагдсаны 5 жилийн ойн баярын мэнд дэвшүүлье.

ИТГЭЛ ХҮЛЭЭЛГЭН БИДЭНТЭЙ ХАМТ БАЙСАН ТА БҮХЭНДЭЭ БАЯРЛАЛАА.