2026-02-24

Монгол улсын эдийн засаг 2025 онд 6.8 хувиар өслөө

ДНБ (урьдчилсан гүйцэтгэлээр 2015 оны зэрэгцүүлэх үнээр ) 2025 онд 34.3 их наяд төгрөг болж, өмнөх онтой харьцуулахад 2.2 (6.8%) их наяд төгрөгөөр өслөө. Монгол улсын эдийн засаг 2024 онд 5.1 хувийн өсөлттэй байсан бол 2025 онд 6.8 хувьд  хүрч өмнөх жилээс  давсан үзүүлэлттэй байна. Үүнд:

 

  • Эдийн засгийн өсөлтийн 2.9 хувийг хөдөө аж ахуйн салбарын өсөлт бүрдүүлж байна. Өмнөх жилүүдэд тус салбар байгалийн гамшигийн улмаас мал сүргийн хорогдол их байсантай холбоотой уналт үзүүлж байсан бол 2025 онд малын зүй бус хорогдол буурсан нь хөдөө аж ахуйн салбарын өсөлт өндөр түвшинд хадгалагдахад голлох нөлөөг үзүүлсэн.

  • Уул уурхайн салбар эдийн засгийн өсөлтийн 1.4 хувийг бүрдүүлж байна. 2025 онд уул уурхайн томоохон төслүүд, Оюутолгой өргөжилт тэр дундаа зэсийн баяжмалын олборлолт сайжирсан нь голлох нөлөөг үзүүлсэн.

  • Барилга, үйлдвэрлэл, үйлчилгээний салбарууд эдийн засгийн өсөлтийн 2.5 орчим хувийг бүрдүүлж эдийн засагт бодит хувь нэмэр оруулсан байна.

 

 

Эх сурвалж: ҮСХ

Сүүлд нэмэгдсэн мэдээ