2026-03-04

Ойрх Дорнодын мөргөлдөөн Азийн хөрөнгийн зах зээлийг мөн доргиов

Ойрх Дорнодын дайнаас улбаалан, эрчим хүчний хямрал нүүрлэхээс болгоомжилсон хөрөнгө оруулагчид Азийн зах зээлээс хөрөнгөө татаж эхэлснээр Азийн хувьцааны ханш огцом уналаа. Тухайлбал, Сөүлийн хөрөнгийн бирж 4%-аар унаж, воны ханш сүүлийн 17 жилийн доод түвшинд хүрсэн бол өндөр өсөлттэй байсан Японы Nikkei индекс 2.5%-аар буурсан байна.

 

 

АНУ болон Ираны хооронд цэргийн мөргөлдөөн ширүүсэж, газрын тосны дэд бүтэц халдлагад өртсөнөөр Брент маркийн тосны үнэ энэ долоо хоногт 12%-аар өсөж, 81.40 ам.долларт хүрэв. Хэдийгээр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп танкеруудыг хамгаалалтад авахаа мэдэгдсэн ч зах зээлд болгоомжлол өндөр хэвээр байна.Энэхүү тодорхойгүй байдлаас шалтгаалан арилжаачид бусад салбарт хүлээсэн алдагдлаа нөхөхийн тулд ашигтай байсан алтны байрлалуудаа хааж эхэлснээр алтны үнэ нэг шөнийн дотор 4.5%-аар унаж, 5,128 ам.доллар болон тогтворжлоо. Шинжээчдийн үзэж байгаагаар эрчим хүчний үнэ удаан хугацаанд өндөр байх нь инфляцыг хөөрөгдөж, төв банкны зээлийн хүүг бууруулах төлөвлөгөөг хойшлуулах эрсдэлтэй байна.

 

 

Эх сурвалж: Reuters