2026-03-04

Ормузын хоолойн саатал дэлхийн LNG зах зээлийг доргиож, Европын хийн үнэ 50% өсөв

Ойрх Дорнодын мөргөлдөөнөөс үүдэн дэлхийн эрчим хүчний зах зээлд, тэр тусмаа байгалийн хийн нийлүүлэлтэд томоохон хямрал нүүрлээд байна.

 

 

Хэдийгээр газрын тосны үнэ тодорхой хэмжээгээр өссөн ч (79 ам.доллар), шинжээчдийн анхаарлыг шингэрүүлсэн байгалийн хийн (LNG) үнэ илүүтэй татаж байна.Ирантай холбоотой цэргийн ажиллагааны улмаас дэлхийн хамгийн том үйлдвэрлэгч болох Катар улс олборлолтоо зогсоож, Ормузын хоолой дахь тээвэрлэлт саатсанаар Европын хийн үнэ 50%-аар огцом өслөө. Энэ нь дэлхийн нийт хийн нийлүүлэлтийн 20%-ийг бүрдүүлдэг Катар хийн зах зээлд хий нийлүүлэх боломжгүй болсонтой холбоотой юм.Хэрэв Ормузын хоолой дахь саатал нэг сар орчим үргэлжилбэл Европын хийн үнэ 130%-аар өсөж, 2022 оны эрчим хүчний хямралаас ч илүү хүнд нөхцөл байдал үүсэх эрсдэлтэй байна. Хэдийгээр Их Британи Катарын хийнээс хамааралтай байдлаа бууруулж, АНУ-аас голчлон авдаг болсон ч дэлхийн зах зээл дээрх үнийн өсөлт нь өрхүүдийн эрчим хүчний төлбөрийг дахин нэмэгдүүлэх аюултай байгааг шинжээчид анхааруулжээ.

 

 

Эх сурвалж: Theguardian