2026-03-05

Засгийн газар 500 сая ам.долларын “Сенчири-5” бондыг олон улсын зах зээлд арилжааллаа

Монгол Улсын Засгийн газар олон улсын зах зээлд 500 сая ам.долларын хэмжээтэй, 6 жилийн хугацаатай, 5.95%-ийн хүүтэй “Сенчири-5” бондыг амжилттай арилжааллаа. Энэхүү бондын хүрээнд 2026 онд төлөгдөх “Номад” болон 2028 онд төлөгдөх “Сенчири-2” бондын нийт 321.6 сая ам.долларын өрийг буцаан худалдан авах өрийн зохицуулалт хийгдэж байна.

 

Ингэснээр ойрын жилүүдэд төвлөрөх өндөр хүүтэй гадаад өрийн дарамтыг бууруулж,  14.5 сая ам.доллар буюу 52 тэрбум төгрөгийн хүүгийн зардлыг хэмнэх боломж бүрдээд байна.

 

Шинэ бондын захиалга 1.6 тэрбум ам.долларт хүрч, санал болгосон хэмжээнээс 3 дахин давсан нь Монгол Улсын бондын зах зээлд олон улсын хөрөнгө оруулагчдын сонирхол, итгэл өндөр байгааг харуулж байна.

 

Энэхүү өрийн зохицуулалт нь гадаад өрийн бүтцийг сайжруулж, төлбөрийн эрсдэлийг бууруулахын зэрэгцээ валютын ханш болон макро эдийн засгийн тогтвортой байдалд эерэг нөлөө үзүүлэх ач холбогдолтой юм.

 

 

Эх сурвалж: CNBC.mn