2026-03-09

SpaceX дэлхийн хамгийн том IPO хийх үү? $1.75 их наяд үнэлгээтэй сансрын компани зах зээлд гарч магадгүй

2026 онд SpaceX дэлхийн хамгийн том IPO-г хийхээр бэлтгэж байгаа талаар мэдээлжээ. 

 

 

Тухайлбал, компанийн удирдлагуудын мэдээлснээр шинэ үеийн Starship пуужин 2027 оны дунд үеэс эхлэн нислэг хийж эхлэх төлөвтэй байгаа бөгөөд энэ нь хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж буй гол хүчин зүйл болов.Starship нь бүрэн дахин ашиглагдах боломжтой ба 250 тонн хүртэл ачаа тээвэрлэх хүчин чадалтай. Мөн, нэг удаагийн хөөрөлтөөр 50-аас дээш хиймэл дагуулыг тойрог замд гаргах боломжтой юм. Үүний ачаар өдгөө 10 сая гаруй хэрэглэгчтэй SpaceX-ийн Starlink интернэтийн сүлжээг улам хурдацтай өргөжүүлэхээр зорьж байгаа бөгөөд компани 2026 оны эцэс гэхэд 25 сая хэрэглэгчид хүрэх зорилт тавьжээ. Шинжээчдийн үзэж байгаагаар SpaceX-ийн IPO нь 1.5 их наяд ам.долларын үнэлгээтэй байж магадгүй бөгөөд энэ нь түүхэн дэх хамгийн том хөрөнгийн зах зээлийн листинг болох боломжтой. Starship технологи амжилттай хэрэгжвэл Starlink-ийн өргөжилт хурдсаж, сансрын интернэт болон хиймэл дагуулын үйлчилгээний зах зээлд SpaceX-ийн өсөлтийг илүү эрчимжүүлэх хүлээлттэй байна.

 

 

Эх сурвалж: (Reuters)