2026-03-16

Уоррен Баффетийн бэлэн мөнгөний нөөц 373 тэрбум долларт хүрэв

Уоррен Баффет-ийн удирддаг Berkshire Hathaway компани 2026 оны байдлаар ойролцоогоор 373.3 тэрбум ам.долларын бэлэн мөнгө болон богино хугацаат АНУ-ын төрийн үнэт цаас эзэмшиж байгаа нь түүхэндээ хамгийн өндөр түвшний бэлэн мөнгө нэг болж байна.

 

 

Сүүлийн хоёр жилийн хугацаанд Berkshire Hathaway зарим томоохон хөрөнгө оруулалтаа бууруулж, шинээр том хэмжээний худалдан авалт хийхээс илүүтэй бэлэн мөнгөө нэмэгдүүлэх стратеги баримталжээ. Үүний гол шалтгаан нь АНУ болон дэлхийн хөрөнгийн зах зээл дээрх хувьцааны үнэлгээ өндөр болсон, хөрөнгө оруулалтын сонирхолтой боломж хомсдож байгаатай холбоотой гэж шинжээчид үзэж байна.

Тухайлбал, Баффетт ихэнх мөнгөө хувьцаанд бус АНУ-ын богино хугацаат Treasury bill-д байршуулж, бага боловч тогтвортой өгөөж авч байна. Энэ нь Баффетт өнөөгийн зах зээлийн нөхцөл байдлыг эрсдэлтэй хэмээн үзэж, их хэмжээний бэлэн мөнгө нь зах зээлд засвар (correction) эсвэл хямрал үүсвэл зах зээл унасан үед хямд үнээр хөрөнгө худалдаж авах стратегийн нөөц өө бүрдүүлж байж магадгүй гэсэн таамаглалтай байна.Мөн, шинжээчдийн хувьд энэ нь дэлхийн хамгийн амжилттай хөрөнгө оруулагчдын нэг одоогийн зах зээлийн үнэлгээ болон нөхцөл байдалд болгоомжтой хандаж байгааг илтгэх дохио гэж тайлбарлагдаж байна.