2026-04-08

Intel-ийн хувьцаа эргэн цойлов

АНУ-ын томоохон чип үйлдвэрлэгч компани Intel мягмар гарагт Илон Маскийн SpaceX, xAI, Tesla компаниудтай хамтран “Terafab” нэртэй томоохон төсөлд оролцохоо мэдэгдлээ.

Уг төсөл нь робот такси, хүн төрхт робот болон сансарт суурилсан дата төвүүдэд зориулсан өндөр хүчин чадал бүхий хагас дамжуулагч үйлдвэрлэх нүсэр хэмжээний үйлдвэрүүдийг бүтээн байгуулах зорилготой юм. Intel компанийн зүгээс энэхүү төсөл нь өндөр гүйцэтгэлтэй чипийг дизайн болон үйлдвэрлэл, савлагааны өндөр түвшинд их хэмжээгээр нийлүүлэх боломжийг бий болгож, жилд 1 тераватт хүртэл хиймэл оюун тооцооллын хүчин чадал бий болгоход чухал үүрэгтэй гэдгийг онцоллоо.

Мөн, тус компанийн хувьцааны ханш дээрх мэдэгдлийн дараа өссөн бөгөөд гуравдугаар сарын сүүлээс хойш одоогийн байдлаар нийт 28%-иар өсөөд байна. Intel компанийн гүйцэтгэх захирал Лип-Бу Тан мэдэгдэлдээ, Элон Маскийн салбаруудыг шинэчлэн өөрчлөх чадварыг онцолж, Terafab-ыг чип үйлдвэрлэлийн “шинэ шат” хэмээн тодорхойлжээ. Харин, Элон Маскын хувьд, одоогийн чип нийлүүлэгчид хангалттай хэмжээнд чип үйлдвэрлэж чадахгүй байгаа тул ийм алхам хийх шаардлагатай байсан ба шинэ үйлдвэрүүд нь чип үйлдвэрлэлийн салбарын хэвшмэл загвараас ялгаатай байна гэдгийн мэдэгдсэн юм.

Сүүлд нэмэгдсэн мэдээ