2026-05-25

Google болон Blackstone хамтран шинэ AI төсөл эхлүүлнэ

Alphabet буюу Google болон Blackstone компаниуд хамтран АНУ-д төвтэй AI cloud-ын шинэ хамтарсан бизнес байгуулахаар боллоо.

Энэ нь хиймэл оюуны тооцооллын үйлчилгээний эрэлт огцом нэмэгдэж буйтай холбоотой бөгөөд Blackstone эхний ээлжид 5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж, 2027 он гэхэд 500 мегаваттын хүчин чадал бүхий дата төвийг ашиглалтад оруулахад хамтран ажиллахаа мэдэгдлээ. Мөн уг төслийн хөрөнгө оруулалтын хэмжээ болон өрийн санхүүжилтийг оролцуулбал нийт 25 тэрбум ам.долларт хүрч болохыг онцолжээ.

Энэхүү шинэ бизнес нь Google-ийн тусгайлан хөгжүүлсэн Tensor Processing Unit буюу TPU чип болон бусад шинэ төрлийн үйлчилгээг компаниудад санал болгох юм. Тус хамтарсан компанийн гүйцэтгэх захирлаар Google-ийн олон жилийн туршлагатай удирдах ажилтан Бенжамин Слосс томилогдсон байна. Уг хэлцэл нь AI дэд бүтэц, дата төвийн эрэлт өндөр хэвээр байгааг харуулж, энэ салбартай холбоотой хөрөнгө оруулалт улам нэмэгдсээр байгааг илтгэж байна.

Эх сурвалж: Reuters