2026-05-29

Монгол банкнаас Худалдан авалтын менежерийн индекс (PMI) судалгааны тайлан гарлаа

PMI буюу Purchasing Managers’ Index нь улс орны бизнесийн үйл ажиллагааны “Уур амьсгал”-ыг хэмждэг индикатор.

Нийлүүлэлтийн гинж болон худалдан авалтын удирдлагуудын дунд явуулдаг асуулгад суурилсан эдийн засгийн тэргүүлэх индикатор ба шинэ захиалга, үйлдвэрлэл, ажил эрхлэлт, нийлүүлэгчдийн хүргэлтийн хугацаа зэрэг үзүүлэлтүүдийг хянаж, үйлдвэрлэл, үйлчилгээ болон барилгын салбар дахь эдийн засгийн байдлын бодит цагийн тоймыг гаргаж өгдөг. Монгол улсын 2026 оны нэгдүгээр улирлын худалдан авалтын менежерийн индексийн тайлангийн үр дүн дараах байдалтай байна.

Үйлдвэрлэлийн индекс нь эдийн засгийн өсөлтийн хандлагыг урьдчилан илэрхийлэх боломжтой үзүүлэлт юм. 2026 оны I улирлын үйлдвэрлэлийн индексийн утга өмнөх улирлаас эрс буурч 33.9 утгатай гарсан нь тайлант улиралд эдийн засаг агших төлөвтэйг илэрхийлж байна.

Үйлчилгээний салбарын бизнесийн үйл ажиллагааны төлөвийн индекс тэлэлтийн мужид шилжсэнээр тус салбар ирэх улиралд өсөх хүлээлттэй байна.

Харин бусад салбарын хувьд индексийн утга агших мужид буурснаар 2026 оны II улиралд тус салбаруудын бизнесийн үйл ажиллагаа сайжрахгүй, өөдрөг бус байна. Тухайлбал: Аж үйлдвэрийн салбар өмнөх улирлаас 13 орчим нэгжээр агшиж 38.2 утгатай гарсан нь 2022 оны эхний улиралтай ойролцоо түүхэн муу үзүүлэлт, Барилгын салбарын хувьд сүүлийн 4, дотоод худалдаа сүүлийн 3, үйлчилгээний салбар сүүлийн 2 улиралд дараалан буурч, агших мужид хэвээр харгалзан 33.6, 36.2, 42.2 утгатай гарлаа.

Тайлантай бүтэн танилцах бол энд дарна уу.

Сүүлд нэмэгдсэн мэдээ