2026-06-02

Berkshire Hathaway хөрөнгө оруулалтын үйл ажиллагаагаа идэвхжүүлж эхэллээ

Berkshire Hathaway-ийн шинэ гүйцэтгэх захирлаар томилогдсон Greg Abel компанийн хөрөнгө оруулалтын бодлогоо идэвхжүүлж эхэллээ.

Тухайлбал, Berkshire Hathaway хоёр өдрийн дотор Google-ийн толгой компани болох Alphabet-д 10 тэрбум ам.доллар, АНУ-ын орон сууцны барилгын компани Taylor Morrison Home-д 6.8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт тус тус хийхээр болсон байна.

Alphabet-д хийсэн хөрөнгө оруулалт нь Greg Abel хиймэл оюуны салбарын урт хугацааны өсөлтөд итгэлтэй байгааг харуулж байна. Харин Taylor Morrison-д хийсэн хөрөнгө оруулалт нь тус компанийн үл хөдлөх хөрөнгийн салбар дахь байр суурийг өргөжүүлэх зорилготой аж.

Ийнхүү нийт бэлэн мөнгөний хэмжээ нь 380.2 тэрбум ам.долларт хүрээд байсан Berkshire компанийн хувьд ийнхүү шинээр 16.8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн нь тус компанийн хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа идэвхжиж эхэлсний томоохон дохио боллоо.

Эх сурвалж: Reuters

Сүүлд нэмэгдсэн мэдээ