2026-06-08

Японы ДНБ-ийн өсөлт I улиралд хүлээлтээс доогуур гарлаа

Японы ДНБ-ийн бодит өсөлт энэ оны эхний улиралд шинэчилсэн дүнгээр 1.8 хувьтай гарсан нь урьдчилсан төсөөлөл болох 2.1 хувиас 0.3 нэгж хувиар бага үзүүлэлттэй гарлаа.

Улирлын дүнгээр нь авч үзвэл, үнийн өөрчлөлтийн нөлөөг хассан ДНБ-ийн бодит өсөлт I улиралд 0.5 хувиар өсжээ. Шинэчилсэн статистикт тусгаснаар үүнд аж ахуйн нэгжүүдийн тоног төхөөрөмж болон хөрөнгө оруулалтын өсөлт өмнөх 0.3 хувийн өсөлтөөс 0.7 хувийн бууралт болж өөрчлөгдсөн нь голлон нөлөөлжээ. Ялангуяа дижитал шилжилттэй холбоотой программ хангамжийн хөрөнгө оруулалт хамгийн сул гарлаа. Харин орон сууцны засвар, шинэчлэлийн хөрөнгө оруулалт тогтвортой байснаар 0.9 хувиар өссөн байна.

Үүнтэй зэрэгцэн даваа гарагийн байдлаар Японы хөрөнгийн зах зээл огцом уналттай байгаа бөгөөд Nikkei 225 индекс 3000 нэгжээр буюу 6.3 хувиар унаад байна.

Эх сурвалж: /NHK/ https://news.web.nhk/newsweb