2026-08-13

Sony, TSMC хамтран шинээр ¥1 их наядын чипийн үйлдвэр байгуулахаар хэлэлцэж байна

Sony Group болон Taiwan Semiconductor Manufacturing Co. (TSMC) компаниуд хамтран Японд шинэ үйлдвэр байгуулахад нийт ¥1 их наяд буюу ойролцоогоор $6.4 тэрбумын хөрөнгө оруулалт хийхээр хэлэлцэж буйгаа мэдэгдлээ. Тус үйлдвэр нь робот болон автомашинд ашиглах шинэ үеийн дүрс мэдрэгч үйлдвэрлэх бөгөөд 2029 онд үйлдвэрлэлээ эхлүүлэхээр төлөвлөжээ.

Тус үйлдвэрийг Японы өмнөд хэсгийн Кумамото мужид байгуулах бөгөөд Sony Group нь шинэ хамтарсан компанийн хяналтын хувьцаа эзэмшигч байх төлөвтэй байна. Мөн төслийн цар хүрээг Японы Засгийн газрын дэмжлэгээс хамааран цаашид нэмэгдүүлэх боломжтой аж.

Sony Group нь Apple, Huawei, Samsung зэрэг томоохон үйлдвэрлэгчдэд өндөр зэрэглэлийн дүрс мэдрэгч нийлүүлдэг бөгөөд сүүлийн жилүүдэд автомашин, роботын салбар дахь оролцоогоо тэлэхэд анхаарч байгаа юм. Энэхүү мэдээллийн дараа Sony-ийн хувьцаа 2.2%, TSMC-ийнх 1.7%-иар өсжээ.

Эх сурвалж: Reuters