2026-09-07

АНУ-ын хөдөлмөрийн зах зээлийн үзүүлэлт хүлээлтээс давлаа

АНУ-д ажил эрхлэлтийн түвшин зах зээлийн хүлээлтийг давлаа. Тухайлбал. наймдугаар сард нийт 162 мянган ажлын байр шинээр нэмэгдэж, ажилгүйдлийн түвшин 4.1%-д хадгалагдлаа.

Энэхүү үзүүлэлт нь шинжээчдийн таамаглалыг давж, хөдөлмөрийн зах зээл инфляц болон геополитикийн тодорхойгүй байдлыг үл харгалзан идэвхжиж буйг илтгэж байна.

Мөн, ажиллах хүчний оролцооны түвшин 61.6%-д хүрч өссөн бол цагийн дундаж цалин жилийн өмнөхөөс 3.1%-аар нэмэгджээ. Ийнхүү хөдөлмөрийн зах зээлд идэвхжил ажиглагдсанаар Холбооны нөөцийн сан цаашид хүүгээ нэмэгдүүлэх магадлал өссөн ба уг мэдээллийн дараа АНУ-ын 2 жилийн хугацаатай бондын өгөөж өсөж, S&P 500 индекс буурсан байна.

Эх сурвалж: U.S Bureau of labor statistics