2026-09-10

Зэсийн үнэ түүхэн дээд түвшинд хүрлээ

АНУ-ын нэмэлт тариф болон уул уурхайн нийлүүлэлтийн доголдлын нөлөөгөөр зэсийн үнэ түүхэн дээд түвшинд хүрч өслөө. Тухайлбал, LME-ийн гурван сарын фьючерс үнэ тонн тутамд 14,533 ам.долларт хүрсэн нь сүүлийн 12 сарын хугацаанд 47%-аар өссөн үзүүлэлт боллоо.

Зах зээл АНУ-ын нэмэлт тариф хэрэгжиж эхлэхээс урьтан нийлүүлэлтийг нэмэгдүүлсэн нь үнийн өсөлтийг өдөөсөн бол Чил улсад болсон уурхайн осол болон хүдрийн агууламжийн бууралт зэрэг нь нийлүүлэлтэд давхар эрсдэлийг бий болгож байна. Хэрэв нийлүүлэлт эргэн сэргэхгүй бол дэлхий даяар уул уурхайн гарц 2017 оноос хойш анх удаа буурч болзошгүй нөхцөл байдал үүсээд байна.

Эх сурвалж: Bloomberg