2026-09-15

Илон Маск, Сэм Альтман нар AI-ийн хэт хурдтай хөгжлийг сааруулахыг дэмжлээ

Anthropic-ийн гүйцэтгэх захирал Дарио Амодей хиймэл оюуны хөгжлийг хэт хурдлуулах нь цахим аюулгүй байдал болон системийн хяналт алдагдах эрсдэлийг дагуулж байна хэмээн анхааруулж, хөгжлийн хурдыг хязгаарлахыг уриалжээ.

Түүний саналыг OpenAI-ийн Сэм Альтман, Илон Маск болон Google DeepMind-ийн Демис Хассабис нар дэмжсэн байна. Мөн, Амодей хараат бус хяналт, компаниудын аюулгүй байдлын нэгдсэн стандарт, Олон улсын зохицуулалт шаардлагатай гэж үзэж байна.

Харин, Дональд Трамп үүнийг эрсдэлийг хэт дэвэргэж байна хэмээн үзэж, АНУ хиймэл оюуны өрсөлдөөнд Хятадыг тэргүүлэх ёстойг онцолжээ. Ингэснээр хиймэл оюуны салбарын зохицуулалтын маргаан ахин эрчимжүүлээ.

Эх сурвалж: The Guardian