2026-10-05

Германы канцлер Мерц Киевт айлчилж 1 тэрбум еврогийн шинэ цэргийн тусламж үзүүлэхээ амлав   

Германы канцлер Friedrich Merz Киев хотод айлчлах үеэрээ Украинд 1 тэрбум еврогийн цэргийн шинэ тусламжийн багц олгохоо зарлаж, Герман улс Оросын дарамт, сүрдүүлгээс болж дэмжлэгээ сулруулахгүй гэдгийг онцоллоо.

Айлчлал Оросын дроны халдлага үргэлжилж буй үед болсон бөгөөд Merz Москва ийм халдлагаар дамжуулан Украины ард иргэдийг айдаст автуулж, тэдний зориг тэвчээрийг ганхуулахыг зорьж байна гэж мэдэгдэв. Өвөл ойртож буй энэ үед Украины эрчим хүчний дэд бүтцийг сэргээн засварлахад зориулж мөн нэмэлтээр 350 сая еврогийн санхүүжилт олгох болсноо зарласан байна.

Германы компаниуд Украйны төр болон хувийн хэвшлийн байгууллагуудтай нийт 6.6 тэрбум еврогийн үнэ бүхий 14 гэрээ байгуулжээ. Үүнд Diehl Defence-ийн IRIS-T агаарын довтолгооноос хамгаалах пуужин, Hensoldt-ийн радарын систем болон Quantum Systems-ийн дрон сөнөөгч технологийн нийлүүлэлт багтаж байна.

Украйны Ерөнхийлөгч Volodymyr Zelenskiy Герман, Украин хоёр дрон, пуужин болон батлан хамгаалахын технологийн хамтын ажиллагаагаа өргөжүүлж байгааг онцолж, Оросын дэд бүтцэд чиглэсэн халдлагын эсрэг хариу арга хэмжээ авахаа мэдэгдээд байна.

Эх сурвалж : Deutsche Welle ,Reuters