2026-10-13

Хойд Солонгос АНУ-д хүрэх тусгалтай пуужингаа танилцуулав

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун шинээр нээгдсэн Батлан хамгаалахын хувьсгалын музейн нээлтэд эхнэр Ри Сол Жу, охин Жу Э нарын хамт оролцжээ. Тус музейд түүний удирдлагын үед бүтээсэн нисгэгчгүй төхөөрөмжөөс эхлээд АНУ-ын нутаг дэвсгэрт хүрэх тусгалтай “Хвасон-20” тив алгасах баллистик пуужин хүртэлх зэвсгийг үзүүлсэн байна.

Энэ тухай мэдээлэл АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Азид хийх айлчлалынхаа үеэр Кимтэй уулзаж магадгүй гэж мэдэгдсэний дараа гарлаа. Трамп арваннэгдүгээр сарын дундуур Хятадад болох Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалтад оролцох төлөвтэй байгаа ч хоёр удирдагчийн уулзалтын тов батлагдаагүй байна.

Шинжээчдийн үзэж буйгаар, зэвсгийн үзэсгэлэнг байнгын музей болгосон нь Кимийн цэргийн салбарын ололтыг бататган харуулах, АНУ-тай хийж болзошгүй хэлэлцээний өмнө байр сууриа бэхжүүлэх зорилготой байж болох юм.

Үүнээс гадна Хойд Солонгос аравдугаар сарын 12-нд тактикийн баллистик пуужин туршсан бөгөөд гол эд ангийн техникийн шинэчлэлийг шалгасан гэж мэдэгджээ. Өмнөд Солонгосын цэргийн мэдээлснээр, энэ нь Пхеньяны сүүлийн нэг сарын хугацаанд хийсэн дөрөв дэх удаагийн пуужин хөөргөлт болсон байна.

Эх сурвалж: Reuters

Сүүлд нэмэгдсэн мэдээ