2026-10-20

Японы төв банк бодлогын хүүг дахин өсгөх боломжтойг сануулав

Японы Төв Банкны ерөнхийлөгч Kazuo Ueda суурь инфляци төв банкны зорилтот 2%-ийн түвшинд “нэлээд ойртсон” гэж мэдэгдэж, мөнгөний бодлогыг цаашид хэвийн түвшинд хүргэх буюу бодлогын хүүг дахин нэмэх боломж нээлттэй хэвээр байгааг онцоллоо.

Уэдагийн хэлснээр хөдөлмөрийн зах зээлийн хомсдол, цалингийн өсөлтөөс үүдэлтэй эрэлтийн дарамт, түүнчлэн хиймэл оюуны (AI) дэлхийн эрэлт эрчимжиж буй нь хөрөнгө оруулалт болон экспортыг дэмжиж, үнийн өсөлтөд нөлөөлж байна.

Мөн тэрээр инфляци зорилтот түвшинд ойртож, санхүүгийн нөхцөл харьцангуй зөөлөн хэвээр байгаа үед бодлогын хүүг зохистой түвшинд нэмэгдүүлэхгүй бол зах зээл инфляци хэт өсөхөөс болгоомжилж, урт хугацааны бондын өгөөж огцом өсөх эрсдэлтэй гэж анхааруулав.

Зах зээл энэ сарын сүүлээр болох Японы Төв Банкны мөнгөний бодлогын хурлыг анхааралтай ажиглаж байгаа бөгөөд тус хурлаар шинэчилсэн өсөлт, инфляцийн төсөөллүүд танилцуулагдах юм. Эдгээр нь дараагийн хүүгийн өсөлтийн хугацааны талаар дохио өгөх боломжтой гэж шинжээчид үзэж байна.

Эх сурвалж: Reuters / Business Recorder

Сүүлд нэмэгдсэн мэдээ