2026-10-15

Бостоны ХНС-ийн тэргүүн Сюзан Коллинс оны эцэс хүртэл бодлогын хүүг дахин өсгөх шаардлагатай гэж үзэв

Бостоны Холбооны Нөөцийн Сангийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал Сюзан Коллинс инфляцыг АНУ-ын Төв банкны 2%-ийн зорилтот түвшинд тогтвортой хүргэхийн тулд оны эцсээс өмнө бодлогын хүүг дахин бага хэмжээгээр нэмэх шаардлагатай байж болзошгүй гэж мэдэгдлээ.

Тэрээр эдийн засаг болон хөдөлмөрийн зах зээл ерөнхийдөө тогтвортой хэвээр байгаа ч эрчим хүчний бүтээгдэхүүний үнийн өсөлт, хиймэл оюун ухаан болон дата төвийн бүтээн байгуулалттай холбоотой зардлын дарамт инфляцыг зорилтот түвшнээс дээгүүр хадгалах эрсдэлтэй байгааг онцолсон байна.

Мөн инфляцын дарамт зөвхөн эрчим хүч болон AI-ийн хөрөнгө оруулалттай холбоотой салбаруудад төвлөрөх эсэх, эсвэл эдийн засгийн бусад хэсэгт тэлэх эсэхийг анхааралтай ажиглах шаардлагатайг тэмдэглэжээ.

Коллинс цаашдын мөнгөний бодлогын шийдвэр нь ирэх саруудад гарах эдийн засгийн үзүүлэлтүүд, инфляцын төлөв болон эрсдэлийн үнэлгээнээс ихээхэн хамаарна гэж мэдэгдсэн бөгөөд одоогоор оны эцэс хүртэл бодлогын хүүг дахин нэмэх нь тохиромжтой гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна.

Эх сурвалж: Bostonfed, Dowjones MarketScreener

Сүүлд нэмэгдсэн мэдээ