
“Инвескор ББСБ” ХК-ийн 2026 оны 04-р сарын 29-ний өдрийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар нэгж хувьцааг 10 хуваахаар шийдвэрлэсэн. Тус шийдвэрийг үндэслэн Санхүүгийн Зохицуулах Хороо 2026 оны 10-р сарын 22-ны өдрийн 450 дугаартай тогтоолоор “Инвескор ББСБ” ХК-ийн хувьцааг 1:10 хуваах зөвшөөрөл олголоо. Ингэснээр компанийн 75,744,281 ширхэг хувьцаа 10 хуваагдаж 757,442,810 ширхэг болох юм.
Хувьцаа хуваах үйл ажиллагаа нь компанийн зах зээлийн үнэлгээ, хөрөнгө оруулагчдын эзэмшиж буй хувьцааны үнэ цэнийг өөрчилдөггүй бөгөөд зөвхөн тоо ширхгийг нэмэгдүүлдэг.
Хувьцаа хувааснаар компанийн хувьцааг хөрөнгө оруулагчдад хүртээмжтэй болгох, зах зээлийн хөрвөх чадварыг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлдэг.