2023-12-25

2023 ОНЫ ШИЛДЭГ ҮНЭТ ЦААСНЫ КОМПАНИ

“Global banking & finance review” байгууллагаас Инвескор Капитал ҮЦК-ийн 2023 онд хийж гүйцэтгэсэн ажлуудыг үнэлж Монгол Улсын “ШИЛДЭГ ҮНЭТ ЦААСНЫ КОМПАНИ”-аар шалгарууллаа. Их Британид төвтэй энэхүү байгууллага нь жил бүр дэлхийн банк санхүүгийн салбарын оны шилдгүүд тодруулдаг бөгөөд Инвескор Капитал нь 3 дахь удаагаа шилдгээр шалгарч байгаа юм.

Хөрөнгийн зах зээлд андеррайтер, брокер, дилер, хөрөнгө оруулалтын зөвлөх үйлчилгээнүүдийг бизнесийн ёс зүйтэйгээр үзүүлж буй “Инвескор Капитал” ҮЦК-ийн 2023 онд хийж гүйцэтгэсэн томоохон ажлуудаас дурдвал:

  • Үнэт Цаасны Зах зээлийн 5 жилд нэг удаа зохион байгуулагддаг “Grand Bull Awards”-ийн “Шилдэг IPO” номинацийг “Монголын Хөрөнгийн Бирж” ХК-ийн, IPO-д үндсэн андеррайтераар ажилласан төслөөрөө хүртсэн;
  • Мөн 2023 онд “Монложистикс Холдинг” тээвэр ложистикийн компани болон “Инновэйшн Инвестмент” буюу олон нийтэд QPay гэдгээрээ илүү танигдсан Текфин компаниудын IPO-г амжилттай зохион байгуулсан;

зэрэг томоохон төсөл хөтөлбөрүүдийг амжилттай гүйцэтгэж Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн хөгжлийн түүхийг хамтдаа бичилцсэн байна.

Эдгээр амжилтуудаас гадна 2022 онд Инвескор Капитал ҮЦК-ийг богино хугацаанд өндөр амжилт үзүүлснийг тодотгож, Монгол Улсын “ШИНЭЭР ГАРЧ ИРЖ БУЙ ШИЛДЭГ ҮНЭТ ЦААСНЫ КОМПАНИ” мөн “ШИЛДЭГ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН МЕНЕЖМЕНТИЙН КОМПАНИ”-аар тус бүр шалгаруулж байсан түүхтэй.

“Инвескор Капитал ҮЦК” нь цаашид Монгол Улсын эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулахаас гадна, дэлхийн хөрөнгийн зах зээл дэх Монгол компаниудынхаа түүчээ нь болохоор тууштай ажиллах болно. Бидэнд итгэл хүлээлгэж, хамтран ажилладаг харилцагч байгууллагууд, бизнесийн түншүүд болон үнэ цэнтэй харилцагч та бүхэндээ баярлалаа.

Хөрөнгө оруулалтын мэргэшсэн зөвлөх
ИНВЕСКОР КАПИТАЛ