2026-10-08

SpaceX Nvidia-ийн чип худалдан авахад 40 тэрбум ам.долларын санхүүжилт татахаар хэлэлцэж байна

SpaceX компани Nvidia-ийн хиймэл оюуны чип худалдан авах зорилгоор 40 тэрбум ам.долларын санхүүжилт татахаар хэлэлцэж байгаа талаар Financial Times мэдээллээ.

Apollo Global Management-ийн зохион байгуулах уг санхүүжилтийн 10 тэрбум ам.долларыг банкны зээлээр, үлдэх 30 тэрбум ам.долларыг хөрөнгө оруулалтын зэрэглэлийн өрийн хэрэгслээр бүрдүүлэхээр төлөвлөжээ. Боломжит зээлдүүлэгчдийн дунд хөрөнгө оруулалтын менежментийн Pimco компани багтаж байгаа бөгөөд хэлцлийг 2027 онд эцэслэхээр тооцоолж байна.

Энэхүү төлөвлөгөө нь хиймэл оюуны өрсөлдөөн эрчимжихийн хэрээр өндөр хүчин чадалтай чип, дата төвийн бүтээн байгуулалтад шаардагдах санхүүжилтийн хэмжээ нэмэгдэж байгааг харуулж байна.

Эх сурвалж: Financial Times, Reuters

Сүүлд нэмэгдсэн мэдээ