2026-10-09

Өвөр Монголд дата төвүүд олноор төвлөрч, эрчим хүчний шинэ кластер үүсэж байна

БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орон нь хиймэл оюун ухаан болон Cloud Computing өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангах зорилгоор томоохон хэмжээний дата төвүүдийн таатай орчин болж байна. Элсэрхэг, хүн ам сийрэг бүс нутагт хямд газар, арвин эрчим хүчний нөөц, сэрүүн уур амьсгал зэрэг давуу талууд нь шинэ “тооцооллын эдийн засаг”-ийн суурийг бүрдүүлж байна.

Тэр дундаа Улаанцав (Ulanqab) хотод 89 дата төвийн төсөл баригдсан эсвэл төлөвлөгдсөн байгаа нь бүс нутгийг Хятадын хамгийн хурдацтай хөгжиж буй AI дэд бүтцийн төвүүдийн нэг болгожээ.

Мөн Хөх хотын Хорингер дата төвийн кластер нь Хятадын тооцооллын дэд бүтцийн гол төвүүдийн нэг болон хөгжиж, 2026 оны байдлаар 291,000 петафлопс хүчин чадалд хүрээд байна. Үүнийг дагаад харилцаа холбоо, технологи болон санхүүгийн салбарын тэргүүлэгч байгууллагууд тус бүсэд төвлөрчээ.Энэхүү хөгжлийн гол хөдөлгөгч хүч нь эрчим хүч юм. Өвөр Монгол нь салхи, нарны эрчим хүчний асар их нөөцтэй бөгөөд зарим дата төвүүдийн хэрэглэж буй цахилгааны 80%-аас дээш хувийг ногоон эрчим хүч хангаж байна.

Хятад улс их хэмжээний өгөгдөл боловсруулах дата төвүүдээ эрчим хүч хямд, газар нутаг өргөн баруун бүсүүдэд байгуулах бодлого хэрэгжүүлж байгаа бөгөөд үүний үр дүнд Өвөр Монголд тооцоолол, дата хадгалалтын шинэ төв болон хөгжиж байна.

Зарим шинжээчдийн үзэж буйгаар Өвөр Монгол дахь дата төвүүдийн төвлөрөл нь зөвхөн технологийн салбарын бус, харин эрчим хүч үйлдвэрлэл, хадгалалт, дамжуулалт болон AI дэд бүтцийг нэгтгэсэн шинэ төрлийн аж үйлдвэрийн кластер болон хөгжиж байна.

Эх сурвалж : Businessdaily, Inner Mongolia data center

Сүүлд нэмэгдсэн мэдээ