2026-10-12

Германы сонгуулийн үр дүн гадаадын хөрөнгө оруулагчдад түгшүүр төрүүлж байна

Deutsche Bank-ны Гүйцэтгэх захирал Кристиан Зевинг Германы зарим муж улсын сонгуулиар улс төрийн хэт зүүний намууд өндөр санал авсан нь гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлд сөргөөр нөлөөлж болзошгүй гэж мэдэгдлээ.

Түүний хэлснээр, гадаадын хөрөнгө оруулагчид Германы холбооны болон муж улсын улс төрийн ялгааг нарийн авч үзэхгүй байх нь элбэг бөгөөд аливаа сонгуулийн үр дүнг улсын нийтлэг эрсдэлийн үзүүлэлт гэж хүлээн авдаг байна.

Сүүлийн сонгуулиудаар барууны  чиглэлийн AfD нам Saxony-Anhalt болон Mecklenburg-Western Pomerania мужуудад өндөр санал авсан бол зүүний чиглэлийн Die Linke нам Берлин хотын сонгуульд ялалт байгуулжээ.

Зевинг “Энэ нь Германд томоохон эрсдэл үүсгэж байна. Хөрөнгө оруулагчийн байр сууринаас харвал муж улсын засаглал болон Германыг бүхэлд нь ялгаж харахгүй байх нь ойлгомжтой” хэмээн онцолсон байна.

Эх Сурвалж: Reuters, CNBC

Сүүлд нэмэгдсэн мэдээ