2022-12-05

ИНВЕСКОР БОНД 2.0

Уламжлалт банк бус санхүүгийн зах зээл болон финтек зах зээлийг хослуулан үйл ажиллагаа явуулдаг Инвескор санхүүгийн байгууллага нь Монголдоо төдийгүй төв Азийн бичил санхүүгийн зах зээлд дэвшилтэт технологи, шинэлэг шуурхай үйлчилгээг нэвтрүүлж, Улаанбаатар хотод 16 салбар, Эрдэнэт хотод 1 салбар, Япон болон Киргиз улсуудад салбар компанитайгаар үйл ажиллагаа явуулж байна.


“Санхүүгийн Зохицуулах Хороо”-ны 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн ээлжит хуралдаанаар олгосон зөвшөөрлийг дагуу “Инвескор санхүүгийн байгууллага”-аас 50 тэрбум төгрөгийн дүнтэй, 100% эргэн төлөгдөх баталгаатай, “ИНВЕСКОР БОНД 2.0” нээлттэй бондыг Монголын хөрөнгийн биржээр дамжуулан, үе шаттайгаар, хөрөнгө оруулагч та бүхэнд санал болгож байна.

“Инвескор Бонд 2.0″ нөхцөл:

  • Нэрлэсэн үнэ: 100,000 төгрөг
  • Хугацаа: 12 сар
  • Өгөөж (жилийн): 18%
  • Өгөөж эргэн төлөгдөх хугацаа: Улирал бүр

Транч-1 буюу эхний үе шатанд 10 тэрбум төгрөг татан төвлөрүүлэх ба захиалга 2022.12.12 – 12.16 хооронд явагдах болно.


Та үнэт цаасны дансаа яг одоо нээж, Мөрөөдлөө санхүүжүүлэх эхний алхамаа хийгээрэй. 


Нээлттэй бондын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг https://bond.invescore.mn/ веб сайт, Инвескор ББСБ-ын бүх салбар тооцооны төвүүд болон андеррайтер компаниудаас авах боломжтой.

ТҮҮХЭНД ҮЛДЭХ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ

ИНВЕСКОР БОНД 2.0