2023-03-03

Төв азийн зах зээлд түүчээлэх зорилго өөд

“Инвескор ББСБ” ХК нь байгуулагдсан цагаасаа эхлэн хурдтайгаар өсөн тэлж, Монголдоо төдийгүй Азийн бичил санхүүгийн зах зээлд дэвшилтэт технологи, шинэлэг шуурхай үйлчилгээг нэвтрүүлэн ажиллаж байна.  Одоогийн байдлаар Монгол, Япон, Киргиз улсуудад салбар компаниудаа байгуулан үйл ажиллагаа хурдацтай тэлсээр байгаа юм.

2022 оны байдлаар 16.7 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий нэмэлт хувьцаагаа амжилттай гаргаж, 50 тэрбум төгрөгийн нээлттэй бондыг амжилттай эхлүүлсэн юм. Үүнээс гадна олон улсын хамтын ажиллагаагаа өргөжүүлэн Lendahand болон EBRD (Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк) байгууллагуудаас нийт 7.5 сая ам долларыг амжилттай татан төвлөрүүлэн амжилт бүтээл дүүрэн 2023 онтой золгосон байдаг.

Мөн өмнөх онтойгоо харьцуулахад “Инвескор ББСБ” ХК-ийн санхүүгийн үзүүлэлт 2022 онд:

  • Цэвэр ашиг – 71.3%
  • Хүү, шимтгэлийн орлого – 88.2%
  • Нийт хөрөнгө – 67.9%
  • Зээлийн багц – 63.1%-р тус тус өссөн байна.

Энэ мэт жил бүрийн санхүүгийн эерэг үзүүлэлтүүд нь Инвескор-н хувьцааг нь МХБ-ийн ТОП-20 индекс болон хувьцааны бүртгэлийн I ангилалд ангилагдахад томоохон нөлөөг үзүүлсэн бөгөөд хувьцааны өсөлтийг ерөнхийд нь авч үзвэл:

  • 2019 онд нэгж хувьцааг 1550₮-р IPO хийсэн – 2022 онд 5,005₮ хүрсэн (203% өсөлт) ;
  • 2022.06-р сард нэгж хувьцааг 4155₮-р FPO хийсэн – 2022.12-р сард 5,005₮ хүрсэн (20.5% өсөлт) байдаг.

“Инвескор ББСБ” ХК нь цаашид хөгжиж буй орнуудын бичил санхүүгийн зах зээлд шинэ бүтээгдэхүүн, шуурхай үйлчилгээг нэвтрүүлж, иргэд болон жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжсэн хариуцлагатай санхүүг бий болгохын төлөө тасралтгүй ажилласаар байхаа мэдэгдээд байна.